Яагаад биднийг сонгох ёстой вэ?
Бид танд амттай, эрүүл, ургамлын гаралтай хамгийн шилдэг тэжээллэг бүтээгдэхүүнийг санал болгож байгаа бөгөөд хэрэглэгчидтэйгээ итгэлтэй, нээлттэй харилцааг үүсгэдэг. Илүү ихийг та доорх мэдээллээс үзээрэй.
Хамгийн сайн гэж үү? Тайлбарлая
САХАРЫН АГУУЛАМЖ БАГА
Oatbedient нь ижил төрлийн бүтээгдэхүүнээс 30%-иар бага сахар агуулдаг
ДАЛ МОДНЫ ТОС АГУУЛААГҮЙ
Дал мод нь ой модыг устгах, уур амьсгалын өөрчлөлтөнд гол нөлөө үзүүлдэг учир бид орц, найрлагадаа оруулахаас эрс татгалзсан
Химийн гаралтай өнгө, амт оруулагчгүй
Бид бүтээгдэхүүнээ хамгийн шилдэг, цэвэр байлгахын тулд ямар ч тэжээллэг чанаргүй хэрнээ харагдах байдал, үнэр амтыг сайжруулах ямар ч орц нэмэхгүйгээр хатуу шийдсэн
ХАДГАЛАГЧ БОДИСГҮЙ
Зарим нэг төрлийн ялангуяа синтетик нэгдэл бүхий хадгалагч бодис эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг тул бид ямар ч хадгалагч бодис ашигладаггүй.
АМЬТНЫ ГАРАЛТАЙ СҮҮ АГУУЛААГҮЙ
Хүн бүр, тэр дундаа лактозт тэсвэргүй хэрэглэгч хүртэл амтлаг, тэжээллэг овьёосны сүүг таашаан хэрэглэх боломжтой.
АМЬТНЫ ГАРАЛТАЙ СҮҮ АГУУЛААГҮЙ
Овьёос нь байгалаасаа бета-глюканыг агуулдаг. Бета-глюкан нь цусан дахь сахар болон холестролыг бууруулахад онцгой чухал нөлөө үзүүлдэг.
NON-GMO
Oatbedient-ын найрлагад био-генетик инженерчлэл болон орчин үеийн биотехнологийг ашиглан гаргаж авсан ямар нэгэн орц байхгүй.
ӨТГӨРҮҮЛЭГЧ БОДИСГҮЙ
Аливаа бүтээгдэхүүнийг биетэй болгохын тулд өтгөрүүлэгч бодис ашигладаг. Ийм төрлийн бодис нь гэдэс дүүргэх болон хоол боловсруулах эрхтэн системийн тааламжгүй нөхцлийг үүсгэдэг. Тиймээс бид ийм бодис ашигладаггүй.
Нэгтгэн дүгнэвэл...
Эрүүл хэрнээ амтлаг сонголт танд байна.