×
×

Cart

Түгээмэл асуулт хариултууд

Яагаад OATBEDIENT овьёосны сүүг уух ёстой вэ?

Хэрэв та амттай төдийгүй эрүүл орц найрлагатай, амьтны гаралтай сүү агуулаагүй, байгал орчинд ээлтэй бүтээгдэхүүн хайж байгаа бол oatbedient танд гайхалтай тохирно.

Oatbedient-ийн олон төрлийн овъёосны орц найрлагын ачаар овъёосны сайн чанарыг өдөр тутмын амьдралынхаа нэг хэсэг болгоход хялбар байдаг.

Бид бүтээгдэхүүний орц найрлагыг чухалчлан авч үздэг тул та Oatbedient-ийг тайван ууж болно. Энэ нь маш энгийн, бид хайртай хүмүүстээ өгөхгүй зүйлийг хэзээ ч танд өгөхгүй.

Та Oatbedient-ийг байгаль орчинд илүү хөнгөн нөлөөлөлтэйгээр хийсэн гэдэгт итгэлтэй байж худалдан авч, санал болгож болно.

Oatbedient овьёосны сүү нь бусад бүтээгдэхүүнийг бодвол байгал орчинд үзүүлэх нөлөө багатай учир итгэлтэй байж худалдан авч, бусдад санал болгож болно. 

Дүүргэгч бодисгүй гэдэг нь юу гэсэн үг вэ?

Хүнсний бүтээгдэхүүнд олон төрлийн дүүргэгч бодис ордог. Энэ нь орц найрлагын хувьд баялаг санагдаж болох ч танд ямар ч ашиггүй юм. Учир нь ийм төрлийн бодис гэдэс дүүргэх болон хоол боловсруулах эрхтэн системийн тааламжгүй нөхцлийг үүсгэдэг. Тиймээс бид нэмэлт бодис ашигладаггүй.

 

Oatbedient овьёосны сүү үнэхээр амьтны гаралтай сүү агуулаагүй, vegan friendly гэж үү?

Тиймээ, 100% ургамлын гаралтай бүтээгдэхүүн юм.

DIPOTASSIUM PHOSPHATE. CALCIUM CARBONATE. TRICALCIUM PHOSPHATE. Энэ нь жаахан химийн гаралтай юм шиг сонсогдож байна, муу биш үү?

Эдгээр нь нунтаг болон шингэн хүнсний бүтээгдэхүүнд түгээмэл байдаг хүнсний тогтворжуулагч бөгөөд бүтээгдэхүүний найрлагыг салгахаас сэргийлж ашигтай үйлчилгээ үзүүлдэг. Мөн бид FDA & SFA-ийн хатуу дүрэм, зөвлөмжийг дагаж мөрддөг ба хэрэглэж буй хэмжээгээ хор нөлөөгүй байлгахын тулд маш их анхаардаг.

БЕТА-ГЛЮКАН гэж юу вэ? Ямар нөлөөтэй вэ?

Овъёос нь уусдаг эслэг болох бета-глюканаар баялаг юм. “Зүрхний эрүүл эслэг” гэж нэрлэгддэг бета-глюкан нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдлийг багасгадаг.

Бета-глюкан нь дараах ашиг тустай.

-Дархлааны системийг сайжруулна.

– Цусны сахарын хэмжээг бууруулна.

– Муу холестерины (LDL) түвшинг бууруулна.

Мөн бета-глюкан нь цатгалан мэдрэмжийг бий болгож, овъёос дээр суурилсан ундаа эсвэл хоолыг эрүүл, сэтгэл ханамжтай зууш болгодог.

Бүтээгдэхүүнд хэрэглэгдэх овьёосыг хаана ургуулдаг вэ?

Австрали болон Хятад улсад ургуулдаг. Бид байгалийн гаралтай орц найрлагыг хийдэг учир овъёосны амт нь хаана тариалж байгаагаас хамаарч өөр өөр байдаг. Тийм ч учраас бид өөрсдийн хийж буй бүтээгдэхүүний төрөлд тохирсон найрлагыг сайтар сонгодог. Энэ нь танд гайхалтай амттай бүтээгдэхүүн авах боломжийг олгоно.

Бид яагаад бүтээгдэхүүндээ рапсын тос хэрэглэдэг вэ?

Манай бүтээгдэхүүн амьтны гаралтай сүү агуулаагүй. Тиймээс хэрэглэгчдэд үнээний сүүний адил зөөлөн, баялаг, өтгөн амтыг өгөхийн тулд ургамлын гаралтай тос нэмэх хэрэгтэй байдаг. Рапсын тос нь ханасан өөх тос багатай, витамин Е-ийн маш сайн эх үүсвэр юм. Энэ нь муу холестеролыг бууруулж, тархи, зүрх, үе мөчний эрүүл мэндэд тустай Омега 3, 6, 9-ийг агуулдаг.

Орц найрлагаас харшлах зүйлс бий юу?

Манай бүтээгдэхүүн цавуулаг болон арвай агуулсан. Овьёос нь байгалиасаа цавуулаггүй байдаг хэдий ч боловсруулалтын явцад цавуулаг үүсдэг. Үүний зэрэгцээ манай бүтээгдэхүүн дэх соёолжны ханд нь арвайн үр тарианаас гардаг. Тиймээс хэрэв та цавуулагт мэдрэг бол овьёосны сүү танд тохиромжгүй.

Oatbedient овьёосны сүүний өөх тосны агууламж яагаад өндөр байдаг вэ?

Бүх өөх тос муу байдаггүй. Манай бүтээгдэхүүнд илүү сайн зүйл бий, энэ нь ханаагүй өөх тос юм. Ургамлын тос, хулд загас, самар, үр, авокадо, овьёос зэрэгт агуулагддаг ханаагүй өөх тос нь “муу” холестерин LDL-ийн түвшинг бууруулахад тусалдаг.

Хадгалах хугацаа хэр удаан бэ?

12 сар.

Хэрхэн худалдаж авах вэ?

Та QPay болон банкны картаар гүйлгээ хийж манай бүтээгдэхүүнийг онлайнаар худалдан авах боломжтой.

Хүргэлтийн хугацаа ямар вэ?

Таны захиалга баталгаажсанаас 48 цагийн дотор хаягт хүргэнэ.

Буцаалт

Бүтээгдэхүүнийг солих, буцаах боломжгүй тул та сонголтоо сайтар төлөвлөж хийгээрэй.